Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Дархан-Уул аймгуудын нутгаар цас орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр  хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 6-11 градус хүйтэн ,Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 0 градус хүйтэн байна.

Төлөв байдал:   9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 10-нд говь тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын  нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. 11-нд ихэнх нутгаар  бага зэрэг хүйтэрнэ.

2.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.07-ны өдрийн 11:26 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.07-ны өдрийн 17:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын “Юни газ” ШТС-ийн дэргэд иргэн Б-гийн 81-57 УБЖ улсын дугаартай “Бенз Е230” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 19:38 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.07-ны өдрийн 08:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.08-ны өдрийн 05:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан. 

                                           

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top