Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгийн нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж  5-10 м/с, зарим газраар 12-14 м/с, говйин аймгуудын нутгаар шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 градус хүйтэн, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Богдын гол, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн аймгуудын нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. Өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. 11-нд ихэнх нутгаар хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Аврах ажиллагаа: Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн нутаг Түргэний гол хачирлаж халиа гүйсний улмаас тус багийн 5 дугаар хэсгийн айл өрхүүд усанд автаж болзошгүй болсон тухай дуудлагыг 2017.03.09-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, тус сумаас 35 иргэн, нийт 39 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж 3 айл өрхийг нүүлгэн шилжүүлж усны урсгалыг өөрчилж, 50 метр далан босгож аюулгүй болгосон.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 4 замын уулзвар гэдэг газар /сумын төвөөс 46 км-т/ Самсунг загварын СЭҮ 45-58 улсын дугаартай автомашин замын хажуугийн хунгар цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.09-ний өдрийн 11:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Ч /32 настай, эмэгтэй/, Ш /71 настай, эмэгтэй/, Т /1 сартай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг замын хажуугаас татан гаргаж аюулгүй болгосон.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Саруул худалдааны төвийн автомашины зогсоол дээр мөнгөн ус худалдаж байсан иргэдийг саатуулж, мөнгөн ус хураагдсан тухай дуудлагыг 18:59 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж хураан авсан үйлдвэрийн төмөр савлагаатай 25 кг мөнгөн усыг зөөвөрлөн ангийн агуулахад авчирсан.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Улаан-Овоо” гэдэг газар малчин Ж-гийн 12 хонь, мөн багийн “Цагаан дэл” гэдэг газар малчин Г-гийн 66 хонь 2017.02.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.01-ний өдрийн 17-500, 17-501 хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Саглагар” гэдэг газар малчин Ц-гийн үхэрт малын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-87 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Улаан-Овоо” гэдэг газар малчин Ж-гийн 12 хонь, мөн багийн “Цагаан дэл” гэдэг газар малчин Г-гийн 66 хонь 2017.02.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.01-ний өдрийн 17-500, 17-501 хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.09-ний өдрийн 18:18 хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хойд талын Шилэн зах шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.10-ны өдрийн 05:16 хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

                                           

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top