Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгаар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 4-9 м/с, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи 16-нд зарим газраар, 17-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим,  Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө   7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

2.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвөөс зүүн зүгт 27 км-т /Ө-47084/00//, У-91006/00/// 2017.03.13-ны өдрийн 05:41:06 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад тухайн газар нь тус сумын Хар-Уул багийн “Хар-Уул” гэдэг газар иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн 03.13-ны өдрийн 07:15 цагийн байдлаар хохирол учраагүй байлаа.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Саглагар” гэдэг газар малчин Ц-гийн үхэрт малын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-87 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.12-ны өдрийн 12:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 хэрэгсэлтэйгээр;

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Мандал-Овоо”-гийн 19 дүгээр гудамжны “Задгай”-д эзэнгүй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.12-ны өдрийн 17.36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.13-ны өдрийн 01:03 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн иргэн Ц-гийн хашаанд хураалттай  өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.12-ны өдрийн 14:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн иргэн Ж-гийн хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн  дуудлагыг 2017.03.12-ны өдрийн 14:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Дундговь аймгийн Сайнцагаан сумын  5 дугаар багт 2х2 метрийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.12-ны өдрийн 17:44 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

                                           

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top