Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг,  бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун  болон төвийн   аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн  баруун хэсгээр цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 7-12 м/с. Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэн Бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа,  Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-22-нд нутгийн баруун хагаст, 23-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 24-нд ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орно. Салхи 21-нд Алтайн уулсаар, бусад хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд бага насны хүүхэд халаалтын радиоторын завсар гараа хавчуулсан тухай дуудлагыг 2017.03.19-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч нийслэлийн аврах ангийн ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж, М /9 настай, эмэгтэй/ баруун гараа хавчуулсан байсныг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн 1 үхэр 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн сумын Баян-Айраг багийн “Улигт” гэдэг газар малчин Н-ийн 87 хонинд 2017.03.09-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-549 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Саглагар” гэдэг газар малчин Ц-гийн үхэрт малын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-87 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Их-Уул сумын Шивээ багийн  “Ховолж” гэдэг газар иргэн Г-гийн 1 адуу 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 17-94 дүгээр  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн 2 нохой 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.19-ний өдрийн 12:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Дархан багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.19-ний өдрийн 12:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хороолол багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.19-ний өдрийн 21:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top