800 гаруй албан хаагч газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалахад суралцав

17393147_1490252550985545_1133386160_n.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”,  мөн Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоол “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/133 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1, 2 дугаар байрны албан хаагчдад Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион явуулж мэдлэг олголоо.

                  Хичээлийг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, дэд дарга, дэд хурандаа Б.Үнэнбаатар, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг, гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мөнхсайхан нар хуваарийн дагуу зохион байгуулж явуулсан.

    Сургалтаар газар хөдлөлтийн аюул, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дамжуулах журам, газар хөдлөлтийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид заагдсан үүргэвчинд байвал зохих 15 нэр төрлийн хэрэгцээт зүйлийн бүрдлийг хангуулах, газар хөдлөлтийн гамшгийн аюулын үед өөрийгөө хамгаалах, аюулгүй талбайд гарах талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын нийт 800 гаруй албан хаагчдад зохион байгуулж ажиллалаа гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top