Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Дундговь Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Тэс, Ерөө голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 7-12 м/с, шороон шуурга шуурна. 1-3 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн “Ямаан-Ус” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 26 км-т/ өвөлжиж байгаа малчин Ц /57 настай, эмэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 14:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 21:45 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын орлогч даргаар ахлуулсан 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.03.22-ны өдрийн 06:00 цагт;
Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нар 2017.03.21-ний өдрийн 08:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 10 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.03.22-ны өдрийн 12:00 цагт;
Мөн аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар /сумаас баруун урд зүгт 40 км-т/ иргэн Я-гийн 10-15 насны 3 хүүхэд 2017.03.21-ний өдрийн 22:30 цагт малтайгаа шуурганд уруудаж төөрсөн тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.03.22-ны өдрийн 14:30 цагт;
Мөн аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн “Орломт толгой” гэдэг газар /сумаас зүүн урд зүгт 58 км-т/ иргэн З /25 настай, эмэгтэй/ амаржих гэж байна гэсэн дуудлагаар 2017.03.21-ний өдрийн 14:40 цагт гарсан сум дундын эмнэлгийн их эмч Д, жолооч А нар Трайл загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус сумын их эмчээр ахлуулсан 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2017.03.22-ны өдрийн 12:00 цагт;
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Хаш” гэдэг газар оршин суугч иргэн С /50 настай, эрэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 19:00 цагийн үед Хаш багаас сумын төв орохоор мотоцикльтэй гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 02:10 цагт хүлээн авч тус сумын Засаг даргаар ахлуулсан 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.03.22-ны өдрийн 12:36 цагт эсэн мэнд олж тус тус аюулгүй газар хүргэсэн.
Ус, цас, шаварт саатсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Хар үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км-т/ 41-30 УНО улсын дугаартай “Патрол” загварын 2 зорчигчтой, 54-27 УНМ улсын дугаартай “Форд” загварын 3 зорчигчтой автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.22-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашиныг татан гаргаж, Өвөр монгол улсын иргэн А /50 настай, эрэгтэй/, иргэн Б /28 настай, эмэгтэй/, Э /27 настай, эмэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газар хүргэсэн.
Мөн сумын Есөн-Эрдэнэ багийн “Нарийн хамар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 10 км-т/ 33-53 УБЧ улсын дугаартай “Key” загварын 26 зорчигчтой автобус мөн 51-05 УБЦ улсын дугаартай “Тоеото-Камер” загварын 3 зорчигчтой автомашин, 18-33 ГАА улсын дугаартай “Син-5” загварын 4 зорчигчтой автобус цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.22-ний өдрийн 12:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашиныг цаснаас татан гаргаж, 28 хүнийг аюулгүй газар хүргэсэн.
Мөн аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн “Ар улаан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 28 км-т/ 60-39 БНА улсын дугаартай “Соната-2” загварын 3 зорчигчтой автомашин, цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.22-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, татан гаргасан.
Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн “Хар ам” гэдэг газар /сумын төвөөс 15 км-т/ 67-79 ЗАН улсын дугаартай Пажеро загварын 7 зорчигчтой 1 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.22-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч орон нутгийн 3 иргэн, 1 автомашинтай ажиллаж, автомашиныг татан гаргаж иргэн Ш /50 настай, эрэгтэй/, З /25 настай, эрэгтэй/, Н /45 настай, эмэгтэй/, Ц /54 настай, эмэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, П /42 настай, эмэгтэй/, О /2 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газар хүргэсэн.
Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Гүн зуух” гэдэг газар /сумын төвөөс 40 км-т/ 10 машин цасанд боогдсон гэсэн тухай дуудлагыг 2017.03.22-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, татан гаргасан.
Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн “Шанганы ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ 12-12 УНК дугаартай “Старикс” загварын 5 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.23-ны өдрийн 00:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн “Байшинтийн дөрөлж” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 22 км-т/ 62-61 ХӨВ улсын дугаартай “Портер” загварын 4 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.23-ны өдрийн 05.40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.
Аврах ажиллагаа: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зээл багт хашааны гаднах нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 2017.03.22-ны өдрийн 22:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /26 настай, эрэгтэй/-г нүхнээс гаргаж найз М-д хүлээлгэн өгсөн.
3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн 1 үхэр 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Мөн аймгийн Бууцагаан сумын Баянбүрд багийн “Уулзварын бууц” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжилүүлэхэд 2017.03.18-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв сумын Баян-Айраг багийн “Улигт” гэдэг газар малчин Н-ийн 87 хонинд 2017.03.09-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-549 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багийн “Жирэм” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь, Г-гийн 3 хонь 2017.03.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 566 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Ховолж” гэдэг газар иргэн Г-гийн 1 адуу 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 17-94 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Мөн аймгийн Галт сумын Зүрх багийн “Дунд цагааны-Эх” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2017.03.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.17-ны өдрийн 17-97 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Мөн аймгийн Галт сумын Зүрх багийн “Саглагар” гэдэг газар малчин Ц-гийн үхэрт малын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.07-ны өдрийн 17-87 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн 2 нохой 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврай” гэдэг газар малчин О-гийн 4 хонь, 2 ямаа 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн “Тээлийн боом” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4.Объектын гал түймэр:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын аманд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.22-ны өдрийн 06:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 6 үхэр өртөж хорогдсон.
Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10:01 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Шивээ-Овоо багийн Шивээ-Овоо уурхайн хатаах үйлдвэрийн байранд гал гарсан тухай дуудлагыг 2017.03.22 ны өдрийн 10:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай;
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.22-ны өдрийн 13:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;
Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Төвийн 6 дугаар гудамжны 4 тоотод иргэн Л-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.22-ны өдрийн 16:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР