ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2014.04.08-04.14/

Хүн, малын халдварт өвчний талаар:
Дорноговь аймгийн Айраг, Иххэт, Даланжаргалан суманд гарсан “Шүлхий” өвчин, Орхон аймгийн Жаргалант суманд гарсан “Үхрийн хорт салст халуурал” өвчин, Нийслэлийн Налайх дүүрэгт гарсан “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж” өвчин, Архангай аймгийн Цэнхэр сум, Баянхонгор аймгийн Баянговь, Баянлиг сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг сум, Дорнод аймгийн Баян-Уул сум, Хэнтий аймгийн Мөрөн суманд гарсан “Галзуу” өвчин, Увс аймгийн Улаангом суманд гарсан “Боом” өвчин гарч гарсан тул тус хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Баянхонгор аймгийн Галуут сум, Булган аймгийн Гурванбулаг сум, Дорнод аймгийн Баяндун сум, Өвөрхангай аймгийн Баянгол сум, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, ,суманд гарсан “Галзуу” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Архангай аймгийн Булган сум, Дорнод аймгийн Халхгол сум, Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, сураггүй болсон тухай дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс аюулт үзэгдэл, ослын нийт 22 удаагийн дуудлагаар ажиллан 18 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
2014 оны 04 дүгээр сарын 08-аас 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд:
Дорнод аймгийн Халхгол суманд 1 иргэн усны осолд өртөн амь насаа алдсан. Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан хээрийн түймэрт 5 иргэн өртөж түлэгдсэн.
Обьектийн гал түймрийн талаар:
2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 42 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа.
Ой, хээрийн түймрийн талаар:
Архангай аймгийн Их-Тамир сум, Ховд аймгийн Булган сум, Булган аймгийн Бүрэгхангай, Могод сум, Хэнтий аймгийн Баянмөнх, Жаргалтхаан, Өмнөдэлгэр сум, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн, Хэрлэн, Чулуунхороот сум, Цагаан-Овоо сум, Сэргэлэн сум, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан сум, Төв аймгийн Сэргэлэн суманд гарсан ой, хээрийн түймрийг тус тус өдөрт нь унтраасан.

scroll to top