Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 градус, говийн бүс нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с. өдөртөө 2-4 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн , 26, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт иргэн А /61 настай, эрэгтэй/ 2017.03.20-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.21-ны өдөрийн 20:55 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03.24-ний өдрийн 14:00 цагт цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Цасанд суусан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Хонгорын зоо” гэдэг газар иргэн Г-гийн эзэмшлийн 89-96 УНУ улсын дугаартай ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 03.24-ний өдрийн 15:15 цагт цасанд суусан автомашиныг татан гаргасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Гоёот” гэдэг газар иргэн С-ийн эзэмшлийн 78-08 ДАХ улсын дугаартай 2 зорчигчтой суудлын автомашин, 06-07 УНЛ улсын дугаартай суудлын автомашин 2 зорчигчтой, 09-06 УБЯ улсын дугаартай 7 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.24-ний өдрийн 08:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж цасанд суусан автомашиныг 2017.03.24-ний өдрийн 11:00 цагт татан гаргасан.
3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн 1 үхэр 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Мөн аймгийн Бууцагаан сумын Баянбүрд багийн “Уулзварын бууц” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжилүүлэхэд 2017.03.18-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Мөн сумын Баян-Айраг багийн “Улигт” гэдэг газар малчин Н-ийн 87 хонинд 2017.03.09-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-549 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багийн “Жирэм” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь, Г-гийн 3 хонь 2017.03.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 566 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Ховолж” гэдэг газар иргэн Г-гийн 1 адуу 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 17-94 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Мөн аймгийн Галт сумын Зүрх багийн “Дунд цагааны-Эх” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2017.03.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.17-ны өдрийн 17-97 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн 2 нохой 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврай” гэдэг газар малчин О-гийн 4 хонь, 2 ямаа 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн “Тээлийн боом” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн “Турын гол” гэдэг газар малчин Ч-гийн 1 үхэр 2017.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4.Хээрийн түймэр:
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Шилийн богд” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.03.24-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн 17 албан хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 37 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.03.24-ний өдрийн 20:46 цагт унтраасан.
5.Объектын гал түймэр:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.24-ний өдрийн 12:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.24-ний өдрийн 15:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Баянзүрх дүүргийн 14 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.24-ний өдрийн 17:40 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уран дөш багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ-Өгөөж” ХХК-ийн 17х20 метрын хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.24-ний өдрийн 10:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 45 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. /12 иргэнийг аварсан./
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.24-ний өдрийн 16:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.24-ний өдрийн 17:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 10 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР