Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймагт цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар цас орохгүй. Салхи  баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Ерөө голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар  6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун, 3-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 31-нд болон 1-нд Алтайн салбар уулсаар, 2, 3-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14  градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.23-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 03.29-ний өдрийн байдлаар Арвайн тал багийн “Хараацай” гэдэг газар 5 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд цонхоор хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 03:45 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /26 настай, эмэгтэй/, архи хэтрүүлэн хэрэглэсэн байсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны хойд талд “Амортизатор Сервис” авто угаалгын газрын цэвэр усны шугам задарч 4 айлын хашаа усанд автаад байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 04:13 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр хүрэлцэн очиход иргэн Н, Ц, Э нарын хашаа усанд автсан байсныг усыг зайлуулахаар ажиллаж байна.

Увс аймгийн Улаангом сумын Тээврийн хороо багийн иргэн Н-ийн гэр шар усны үерт автсан тухай дуудлагыг 2017.03.29-ний өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж аюулгүй болгосон.

Мөн аймгийн Түргэн сумын Эрдэнэ хайрхан багийн нутаг “Хавцлын Боом” гэдэг газарт /сумын төвөөс зүүн хойд зүгт 500 метр орчимд/ Түргэний голд иргэн Б-гийн 23-56 УВА улсын дугаартай “Хино” загварын ачааны автомашин мөсөнд цөмөрсөн гэсэн дуудлагыг 2017.03.29-ний өдрийн  22:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн 1 үхэр 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Мөн аймгийн Бууцагаан сумын Баянбүрд  багийн “Уулзварын бууц” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.18-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн сумын Баян-Айраг багийн “Улигт” гэдэг газар малчин Н-ийн 87 хонинд 2017.03.09-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-549 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багийн “Жирэм” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь, Г-гийн 3 хонь 2017.03.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 566 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Ховолж” гэдэг газар иргэн Г-гийн 1 адуу 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 17-94 дүгээр  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Галт сумын Зүрх багийн “Дун цагааны эх” гэдэг газар иргэн Б-гийн 1 ямаа 2017.03.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.17-ны өдрийн 17-97 дугаар  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн “Цалуугын боом” гэдэг газар иргэн Ц-гийн хотонд 1 үнэг орж ирсэн, халдварт өвчний шинж тэмдэгтэй тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.17-ны өдрийн 17-100 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн 2 нохой 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврай” гэдэг газар малчин О-гийн 4 хонь, 2 ямаа 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн “Турын гол” гэдэг газар малчин Ч-гийн 1 үхэр 2017.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн “Ульхан” гэдэг газар малчин Д-гийн 1 үхэр 2017.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч 03.22-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн “Олгойн худаг” гэдэг газар малчин Э-гийн 1 үхэр 2017.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар  хороонд иргэн Э-гийн эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.29-ний өдрийн 18:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт угаартсан иргэн У /47 настай, эмэгтэй/, Б /46 настай, эрэгтэй/ нарыг НЯТТТ-ын эмчид хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргасан.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 00:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Цагаан дэрс багийн Ургац хороололд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.29-ний өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Хар сайр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ иргэн Б-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.29-ний өдрийн 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 11 албан хаагч, 1 автомашинтай;

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.30-ны өдрийн 02:26 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top