Зөвлөхүүдийн багийн уулзалт болж байна

DSC_0058.jpg

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.

Азийн түншлэлийн хурлын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зөвлөхүүдийн багийн уулзалт “Туушин” зочид буудалд болж байна.  Харин  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-д оролцохоор Монгол Улсад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассерыг Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр 11:00 цагт Төрийн ордонд хүлээн авч уулзана.

Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер нар “Хамтран ажиллах тухай мэдэгдэл”-д гарын үсэг зурах юм. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд мэдээлэл өгч хамтарсан хэвлэлийн бага хуралд оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top