ЗАРЛАЛ

10683295_574213996017719_212739493_o.jpg

/Хууль сахиулахын их сургуулийн бакалаврын эчнээ сургалтын элсэлтийн шалгалтын бүртгэл/

Хууль сахиулахын их сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн цахим бүртгэл 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж байна.

Энгийн их, дээд сургууль төгссөн офицерийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа алба хаагчид “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийн 3 жилийн бакалаврын эчнээ сургалтад, бүрэн дунд боловсролтой ахлагч, энгийнээр ажиллаж байгаа алба хаагчид 5 жилийн бакалаврын эчнээ сургалтад элсэн суралцах боломжтой. 5 жилийн бакалаврын эчнээ сургалтад суралцах хүсэлтэй алба хаагчид Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байх ёстой.

3 жилийн эчнээ сургалтад суралцах хүсэлтэй алба хаагчдын нэр, холбогдох материалыг 04 дүгээр сарын 20-ны өдрийн, 5 жилийн эчнээ сургалтад суралцах хүсэлтэй алба хаагчдын нэр, холбогдох материалыг анги, байгууллагын албан бичгийн хамт 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор Захиргааны удирдлагын газарт ирүүлнэ үү.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/181 дүгээр тушаал “Гадаадын академи, их дээд сургуульд суралцагсдыг сонгон шалгаруулах, суралцуулах журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан алба хаагчдын материалыг хүлээн авахыг анхаарна уу.

            Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл (даргын зөвшөөрөлтэй)
  2. Биеийн байцаалт (төрийн албан хаагчийн 1-р маягт)
  3. Иргэний үнэмлэхний хуулбар, бакалаврын диплом, хавсралтын хуулбар нотариатын баталгаажуулсан байх
  4. 3х4 хэмжээтэй цээж зураг 4%

Та энэхүү линкээр орж элсэлтийн журамтай танилцаж, дэлгэрэнгүй мэдээллийг ХСИС-ийн 70155038, 70155058, ОБЕГ-ын 262510 утсаар тодруулна уу. http://www.leu.gov.mn/page/3010.shtml?link=1595

 

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top