Бүсийн төвүүдийн захирагчдыг томиллоо

Dundgobi.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоол, Шадар сайдын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсан.

Энэ дагуу Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, анги, байгууллагууд шинэ бүтцээр ажиллаж байна.

Мөн ОБЕГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/218 дугаар тушаалаар орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталлаа.

Шинэчилсэн бүтцээр иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд цаг алдалгүй тусламж үзүүлэх зорилгоор орон нутагт бүсийн удирдлагын төвүүдийг байгууллаа.

Зүүн бүсийн төвийн захирагчаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Гантөмөр, хойд бүсийн төвийн захирагчаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ганбаатар, өмнөд бүсийн төвийн захирагчаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Л.Баярсайхан, баруун бүсийн төвийн захирагчаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хошууч Б.Алтанбадралт нарыг тус тус томиллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top