Лам нар дадлага сургуульд оролцов

17883698_1684849948477969_4908900063681730480_n.jpg

Хөвсгөл аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Мөрөн сумын иргэд зарлан мэдээллийн дохиогоор ажиллан аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуулийг явуулсан. Өчигдөр шинийн 15-ны билэгт сайн өдөр тохиосон тул Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдийн лам нар дадлага сургуулилтын үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ хурал номоо таслахгүйн тулд аюулгүйн талбайд тусгайлан гэр барьж сүсэгтэн олныхоо дунд ном хурлаа.

Хэлж ирдэггүй хийсч ирдэг осол, гамшгаас урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн үүрэг. Тийм ч учраас  аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуульд Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдийн 20 гаруй лам нар оролцож нутаг, ус, ард иргэд, нутгийн зон олны сайн сайхны төлөө Сандуйн жүд, Цагаан шүхэрт номыг хурсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top