Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар зөөлөн шороон шуурга шуурна.Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 4-9 градус, Орхон, Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с.15-17 градус дулаан байна.

Төлөв байдал:  14-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд говь, тал хээрийн нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

2.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч, орон нутгийн 39 иргэн, нийт 65 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.04.11-ний өдрийн 02:30 цагт түймрийг цурманд оруулан ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Дулаан уул”  гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.12-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч тус багийн Засаг даргаар ахлуулсан 24 иргэн, 3 автомашинтай ажиллаж, 2017.04.12-ны өдрийн 16:00 цагт түймрийг бүрэн унтрааж, тус багийн байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт 1 га талбай өртсөн.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.12-ны өдрийн 10:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд амбаар, автомашин, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.12-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Мөн дүүргийн 18 дугаар хороонд амбаар, хашааны өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.12-ны өдрийн 15:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн “Овоот” хэсэгт хашаа, хашааны өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.12-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор-Гүвээ багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.12-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 8 албан хаагч, 3 автомашинтай;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.13-ны өдрийн 02:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top