Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, Алтайн салбар уулс хоорондын хөндий, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна.
Төлөв байдал: 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 15-нд Алтайн уулсаар, 16-нд говь, тал хээрийн нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.
2.Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Далан хуруу багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 34 км-т/ Ө-49010/00’’ У-94029/00’’ 2017.04.13-ний өдрийн 11:42 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 12:15 цагт ООГХ-гээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол байхгүй тухай мэдээлсэн.
3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4.Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч, орон нутгийн 39 иргэн, нийт 65 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.04.11-ний өдрийн 02:30 цагт түймрийг цурамд оруулан, 04.13-ны өдрийн 15:00 цагт бүрэн унтрааж Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Хангай уулын “Бөхлөө” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.13-ны өдрийн 06:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 албан хаагч, орон нутгийн 62 иргэн, нийт 91 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
5.Объектын гал түймэр:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны хажууд иргэн Т-гийн дутуу баригдсан 3 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.13-ны өдрийн 16:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 18 албан хаагч, нэмэлт дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч, нийт 24 албан хаагч, 4 автомашинтай;
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутагт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.13 -ны өдрийн 11:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн нутагт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.13-ны өдрийн 12:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн нутагт амбаар, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.13-ны өдрийн 13:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутагт чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2017-04-13-ны өдрийн 14:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай;
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Илжигний өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50-км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.13-ны өдрийн 17:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 9 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР