Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймагт нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар  12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 16, 19-нд нутгийн зүүн хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 16, 18-нд ихэнх нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар, 19-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 16-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Ховд аймгийн Булган сумын Далт багийн  иргэн Н /19 настай, эрэгтэй/ Цэнгэлдэх хүрээлэнгийн хажуугийн модны оройд гарч амиа хорлох гэж байна гэсэн дуудлагыг 2017.04.14-ний өдрийн 13:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж модноос буулган Булган сумын цагдаагийн хэлтсийн байцаагчид хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл багийн “Хулжаа” гэдэг газар малчин С.Далелханы суурьт 6 бог мал 2017.04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Хангай уулын “Бөхлөө” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.13-ны өдрийн 06:00 цагт хүлээн авч Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 75 албан хаагч, орон нутгийн 67 иргэн, нийт 142 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн багийн “Дунд Хайлантай” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.14-ний өдрийн 12:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 26 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.14-ний өдрийн 16:00 цагт цурманд оруулан 17:30 цагт бүрэн унтрааж багийн Засаг даргаар ахлуулсан 7 иргэнд хүлээлгэж өгсөн.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Уулын нам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.14-ний өдрийн 13:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.14-ний өдрийн 20:45 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Өндөр бүрээ” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.14-ний өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 22 иргэн, 21 дүгээр газрын тосны талбайн 28 ажилтан, Хилийн цэргийн 0198 дугаар ангиас 4 албан хаагч, нийт 62 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.14-ний өдрийн 20:00 цагт цурманд оруулан 21:30 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Их хөтөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.14-ний өдрийн 15:25 цагт хүлээн авч Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 57 иргэн, нийт 81 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.14-ний өдрийн 18:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн “Улаан бут” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.14-ний өдрийн 15:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 45 иргэн, нийт 42 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.14-ний өдрийн 18:00 цагт цурманд оруулан 20:45 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны 21 дүгээр хорооны хажууд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.14-ний өдрийн 12:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидын зусланд айлын хашаа, амбаар, өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.14-ний өдрийн 13:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутагт хашаа, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.14-ний өдрийн 14:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн нутагт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.14-ний өдрийн 15:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.14-ний өдрийн 15:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top