Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн ихэнх болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар  баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор болон, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, 29-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 28-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 29-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Хүрэн бэлчир, Дархадын хотгороор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;   

Мөн аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Г-гийн 6 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.15-ны өдрийн 17-804 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;     

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл багийн “Хулжаа” гэдэг газар малчин Д-гийн суурьт 6 бог мал 04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 244 км-т/ малчин Б-гийн 1 үхэр 2017.04.17-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.19-ны өдрийн 17-22 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;  

Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Могойн-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд баавгай ноцож 5 үхэр бариулж 04.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 3 үхэр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн “Талын хонхор” гэдэг газар малчин П-гийн 1 үхэр 2017.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.14-ний өдрийн 17-136 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Мөн аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Дархан нуур” гэдэг газар  малчин Л-ийн хотонд 1 тугал 04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.18-ны өдрийн 17-139 дугаар хариугаар “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Богдхан” уулын “Гэнтийн ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.24-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 18 албан хаагч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 22 албан хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 59 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.04.24-ний өдрийн 23:30 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Халиарын гол” гэдэг газар /Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс зүүн зүгт 166 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.24-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 12 албан хаагч, техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны урд дулаан дамжуулах шугамын худагт, шугамын дулаалгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.24-ний өдрийн 18:33 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.24-ний өдрийн 08:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн “Дунд гаталга” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 17 км-т/ шар өвс, бургас шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.24-ний өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Шарын-Гол сумын Санжинт багийн нутагт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.24-ний өдрийн 12:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 5 албан хаагч, 2 автомашинтай;

Мөн аймгийн Дархан сумын 1 дүгээр  багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.24-ний өдрийн 15:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай;

Мөн аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутагт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.24-ний өдрийн 15:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Мөн аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутагт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.24-ний өдрийн 16:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутагт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.25-ны өдрийн 01:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top