Өнгөрсөн хоногт:Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудад бага зэргийн хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 6-11 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 13-15 градус дулаан байна.
Төлөв байдал: 04 дүгээр сарын 29-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 28-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 29-нд говь, тал хээрийн нутгаар, 30-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Хүрэн бэлчир, Дархадын хотгороор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус дулаан байна. 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ханхар тээлийн гарам” гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны 12:41 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаад ар гэрийн хүсэлтээр зогсоосон, дахин үргэлжлүүлэх хүсэлтийг 2017.04.25-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр усаар болон голын эргээр эрлийн ажиллагааг 04.26-ны өдрөөс зохион байгуулж байна.
3.Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Давсны-Уурхай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ Ө-50055/00’’ У-92065/00’’ 2017.04.25-ны өдрийн 08:32 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 08:55 цагт ООГСХ-гээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй” тухай мэдээлсэн.
4.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Л.Энхбаатарын суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Мөн аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Г-гийн 6 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.15-ны өдрийн 17-804 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛ–д шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Хужирт” гэдэг газар малчин Г-гийн 8 хонинд 2017.04.18-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.21-ний өдрийн 17-844 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 244 км-т/ малчин Б-гийн 1 үхэр 2017.04.17-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.19-ны өдрийн 17-22 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Чингэстэйн хойд Заваг” гэдэг газар малчин Г-гийн 1 үхэр 2017.04.23-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.25-ны өдрийн 17-78 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Могойн-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд баавгай ноцож 5 үхэр бариулж 04.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 3 үхэр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн “Талын хонхор” гэдэг газар малчин П-гийн 1 үхэр 2017.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.14-ний өдрийн 17-136 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Мөн аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Дархан нуур” гэдэг газар малчин Л-ийн хотонд 1 тугал 04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.18-ны өдрийн 17-139 дугаар хариугаар “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
5.Ой, хээрийн түймэр:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Гэнтийн-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.24-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 18 албан хаагч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 22 албан хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 59 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.04.24-ний өдрийн 20:30 цагт цурманд оруулж, 04.25-ны өдрийн 17:00 цагт бүрэн унтрааж Богдхан-Уулын Дархан цаазат хамгаалалтын газрын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Долоон голын-Эх” гэдэг газар /Бугант тосгоноос зүүн зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.25-ны өдрийн 08:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 12 албан хаагч, орон нутгаас 19 хүн, нийт 31 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.04.24-ний өдрийн 14:30 цагт цурманд оруулж, 22:10 цагт бүрэн унтрааж Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Халиарын гол” гэдэг газар /Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс зүүн зүгт 166 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.24-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 13 албан хаагч, Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын 10 хүн, нийт 23 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
6.Объектын гал түймэр:
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2 дугаар хороололд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.25-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.25-ны өдрийн 14:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.25-ны өдрийн 12:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй;
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.25-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн нутагт хашаанд боодлын өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.25-ны өдрийн 19:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.26-ны өдрийн 01:22 цагт /02:30 цагт/ тус тус хүлээн авсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР