Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 11-16 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 29-нд зүүн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с, 1, 2-нд зарим газраар 15-17 м/с, зарим үед түр зуур 20-22 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 2-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ханхар тээлийн гарам” гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны 12:41 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаад түр зогсоосон, дахин үргэлжлүүлэх хүсэлтийг 2017.04.25-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж,  04.27-ны өдрийн байдлаар Хангал өртөөнөөс Орхонтуул сум хүртэл 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Л.Энхбаатарын суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;   

Мөн аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Г-гийн 6 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.15-ны өдрийн 17-804 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Хужирт” гэдэг газар малчин Г-гийн 8 хонинд 2017.04.18-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.21-ний өдрийн 17-844 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 244 км-т/ малчин Б-гийн 1 үхэр 2017.04.17-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.19-ны өдрийн 17-22 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Чингэстэйн хойд Заваг” гэдэг газар малчин Г-гийн 1 үхэр 2017.04.23-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.25-ны өдрийн 17-78 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Могойн-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд баавгай ноцож 5 үхэр бариулж 04.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 3 үхэр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн “Талын хонхор” гэдэг газар малчин П-гийн 1 үхэр 2017.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.14-ний өдрийн 17-136 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Мөн аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Дархан нуур” гэдэг газар малчин Л-ийн хотонд 1 тугал 04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.18-ны өдрийн 17-139 дугаар хариугаар “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Халиарын гол” гэдэг газар /Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс зүүн зүгт 166 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.24-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 13 албан хаагч, Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын 10 ажилтан, нийт 23 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.26-ны өдрийн 20:40 цагт цурманд оруулан, 04.27-ны өдрийн 21:33 цагт бүрэн унтрааж, Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хяналт шалгалтын мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 10 орчим га талбай өртсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/  ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг  2017.04.26-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 30 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан-Уулын “Нүхтийн-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.26-ны өдрийн 12:22 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, Нийслэлийн Онцгой байдлын газрын 128 албан хаагч, 18 техник хэрэгсэлтэйгээр, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 27 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 13 ажилтан, орон нутгийн 10 иргэн,  нийт 185 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.26-ны өдрийн 16:20 цагт цурманд оруулсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 53 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж байна. Түймэрт нийт 8 га орчим талбай өртсөн.

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн Зүрхийн могойн эхэнд  “Ороох” гэдэг газар /сумын төвөөс урд  зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.27-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 23 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 19:00 цагт цурамд оруулан, 22:05 цагт бүрэн унтрааж, тус сумын ЗДТГ-ын даргад хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд хашаа, өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.27-ны өдрийн 14:46 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хангай дээд сургуулийн дэргэд эзэн нь тодорхойгүй хашаа, өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.27-ны өдрийн 15:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.27-ны өдрийн 17:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд хашаа, жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.27-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.27-ны өдрийн 21:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э (32 настай, эрэгтэй) амь насаа алдсан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Зүүм Сион” ХХК-ийн аж ахуйн хашаанд иргэн Н-ийн эзэмшлийн чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.27-ны өдрийн 23:32 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан  сумын 12 дугаар багийн “Эрдэнэс плаза” төвийн гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.27-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 10 албан хаагч, 2 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан  сумын 7  дугаар багийн нутагт хашаа, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.27-ны өдрийн 13:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.27-ны өдрийн 16:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай;

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт  хашаа, хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.27-ны өдрийн /16:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах  43 дугаар ангийн 10 албан хаагч, 2 автомашинтай;

Хөвсгөл аймгийн Мөрөн  сумын  Баян багийн нутагт 81-55 УБН улсын дугаартай, “Соната-6” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.27-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top