“Говийн чоно-2017” эхэллээ

05-01.jpg

“Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургууль өнөөдөр Өмнөговь аймагт танхимын сургалтаар эхэлж байна. Энэхүү дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн стандарт үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, АНУ болон бусад оролцогч талууд хоорондын цэрэг-иргэний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгсэл, удирдлага, зохицуулалтын зохион байгуулалтын бүтцийг турших зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн  “Говийн чоно-2017 олон улсын дадлага сургууль нь энэ сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ.

Дадлага сургуулийн үеэр Даланзадгад, Цогтцэций сумын иргэдийг нүүн шилжүүлэх, газар хөдлөлтийн улмаас үүссэн уурхайн осол, нуранги, аврах ажиллагааны болон мал, амьтны цэцэг өвчний үед ажиллах хээрийн эмнэлэг дэлгэх зэрэг дадлага сургуулиудыг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах алба, өмнөд бүсийн Онцгой байдлын газруудын аврагчид АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын аврагчидтай хамтран гүйцэтгэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top