Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн хур тунадас орсон.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 8-13 м/с, баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчим, Говийн бүсийн баруун хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 6-11 градус, Говийн бүсийн зүүн хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 2-4 градус дулаан байна.
Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх, аврах ажиллагаа: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ханхар тээлийн гарам” гэдэг газар 2016.10.03-ны өдөр Орхон голын усанд осолдсон О /14 настай, эрэгтэй/-ыг тус аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаад түр зогсоосон байсныг 2017.04.25-ны өдрөөс үргэлжлүүлсэн. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 05.03-ны өдрийн байдлаар цаг агаарын байдлаас шалтгаалж эрэн хайх ажиллагаа түр зогссон.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усны тохой” гэдэг газар 2016.10.23-ны өдөр Орхон голын усанд осолдсон иргэн М /39 настай, эрэгтэй/-ыг тус аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаад түр зогсоосон байсныг 2017.04.19-ний өдрөөс үргэлжлүүлсэн. 2017.04.30-ны өдрийн 05:00 цагаас эхлүүлэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, Орхон аймгийн 3 албан хаагч, нийт 12 албан хаагч, 3 автомашин, 4 завьтайгаар ажиллаж, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Орхон голоос Сүхбаатар сумын “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл усаар 74 км газарт 4 хэсэгт хуваагдан эрлийн ажиллагааг нийт 472 км зайд явуулан 2017.05.04-ний өдрийн 10:10 цагт зогсоосон.
3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын Бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.
4.Ой, хээрийн түймэр:
Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар-Бэрх“ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Норовлин сумын 13 иргэн, Дадал сумын 9 иргэн, нийт 34 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.30-ны өдрийн 19:25 цагт цурманд оруулан, 05.04-ний өдрийн 17:40 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Ногоон нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.30-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа АТА-ийн 12 албан, тус аймгийн Онцгой байдлын газрын 35 албан хаагч, орон нутгийн 118 иргэн, нийт 165 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 05.04-ний өдрийн 10:30 цагт цурамд оруулсан.
5.Объектын гал түймэр:
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн 10 дугаар гудамжны 2 тоотод /Мөрөн сумын төвөөс баруун зүгт 51 км-т/ байшин, граш шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.04-ний өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 албан хаагч, орон нутгийн 450 иргэн, нийт 457 хүн, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР