2017 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар:
Монгол улсын хэмжээнд нийт 1455 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 40 хүн амь насаа алдаж, 30 хүн гэмтэж бэртэн 175,2 мянган толгой мал хорогдож, 7,6 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:
Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 9184 хүн, 1801 автомашин ажиллаж, 622 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 6,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд онцгой байдал болон орон нутгаас 104,8 сая төгрөг зарцуулсан байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 12-өөр, гэмтэж бэртсэн хүний тоо 5-аар тус тус нэмэгдсэн нь объектын гал, усны осол, бичил уурхайн осол, химийн бодисын осолд нас барсан хүний тоо өнгөрсөн онтой харьцуулахад өссөнтэй холбоотой байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 300-аар нэмэгдэж, аварсан эд хөрөнгө 1,7 тэрбум төгрөгөөр буурсан.
2017 оны эхний 4 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал:
Мөн 2017 оны эхний 4 сард эрэн хайх, аврах ажиллагааны 191, тээврийн хэрэгслийн ослын 31, нийт 222 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 1435 аврагч, 273 автомашин ажиллаж, 509 хүнд анхны тусламж үзүүлэн, 45 хүний амь насыг аварсан.
МОНГОЛ УЛСАД 2017 ОНЫ ЭХНИЙ 4 САРД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ