Онцгой комиссын гишүүд сургалтанд хамрагдав

GJ1A9675.jpg

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын гишүүд өнөөдөр ОБЕГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн Онцгой комиссын гишүүдэд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах арга хэмжээ, Онцгой комисс, гамшгаас хамгаалах албадын удирдлагын чиг үүрэг, харилцан хамтран ажиллагаа зэрэг чиглэлээр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэл хийсэн юм.
Мөн Онцгой комиссын гишүүд тус төвийн газар хөдлөлтийн, өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, утаат орчны дадлага хийх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхимын үйл ажиллагаатай танилцаж, болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалтад хамрагдлаа.

 
Энэ үеэр БЗД-ийн Засаг даргын орлогч Г.Батцогт “ Онцгой комиссын гишүүд бол тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарч болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбоотой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааг гардан зохион байгуулах үүргийг хүлээсэн хүмүүс байдаг.
Тиймээс энэ үүргийнхээ хүрээнд өөрсдөө дадлагажих, суралцах, гамшгаас хамгаалах талаар мэдлэг, мэдээлэлтэй болох нь чухал учраас энэхүү сургалтыг Дүүргийн засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулж байна” хэмээн онцолсон юм.


Онцгой комиссын гишүүд  нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх зэрэг гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, шаардагдах хүн хүч, техник хэрэгслийг зохих журмын дагуу дайчлан гаргах асуудлыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан юм.
Сургалтанд дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчид, Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах алба болон мэргэжлийн ангийн төлөөлөлөөс бүрдсэн 50 гаруй албан хаагч  хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top