“Нээлттэй хаалганы өдөр” боллоо

05-16-EUpXLyontsgoi-2.jpg

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын  талбайд боллоо. Уг өдөрлөгөөр Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг илүү ойроос мэдрэх боломжийг иргэддээ олгож, аливаа гамшиг ослооос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэсэн байна.

Онцгой байдлын албаны хувьд өнгөрсөн 2016 онд 1300 гаруй хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зургаан тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан бол 2017 он гарсаар эхний таван сарын байдлаар 620 гаруй хүний амь насыг авран хамгаалаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top