Мерси Кор олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

DSC_3863.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Гамшгийн гадаад тусламжийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй тус төслийн хоёрдугаар шатны хэрэгжилтийн хүрээнд өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Мерси Кор олон улсын байгууллагын суурин төлөөлөгч  Рамеш Сингх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл нь 15 аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, 126 сумын иргэдийг төлөөллийг хамруулан өргөн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Түүнчлэн цаг агаарын болон бэлчээрийн тухай мэдээллийг орон нутгийг иргэдэд мессеж системээр хүргэх тогтолцоог бий болгох, “мал сүрэгт тохиолдсон онцгой байдлын үед баримтлах заавар болон стандартууд”, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг дурьдсан стандартын дагуу боловсруулахад чиглэсэн сургалтуудыг төслийн хүрээнд хийж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top