Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, Бусад нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн хойд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 21-нээс нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх ажиллагаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн “Дружба ” гэдэг газар Ховд голын усанд А /2 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 13:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 23 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 19:42 цагт “Их булан” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад  хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦTЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Төмөртэйн багана” гэдэг газар малчин А.Азжаргалын 20 хонь, 12 хурганд 2017.05.08-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.10-ны өдрийн 17-1023 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Ар шуудуу” гэдэг газар малчин А-гийн 43 хурганд 2017.05.03-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.06-ны өдрийн 17-967 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Хашаат сумын Номгон багийн “Сайрын-Ам” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2017.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Улаанхаргана” гэдэг газар малчин Г-гийн 2 ишиг халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Цагаан нуруу” гэдэг газар малчин Ж-гийн хотонд үнэг дайрч 4 ишиг барьсан тул үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн сумын Ховд багийн “Дэвшлийн баруун дэвсэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны Богины аманд ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 11:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын газрын 55 албан хаагч, нэмэлт дуулагаар НОБГ-ын  26  албан хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 96 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 17:12 цагт цурманд оруулсан. Түймэрт нийт 2,5 га орчим талбай өртсөн.

Налайх  дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн Өвөр горхи, Онгоцтын аманд ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 албан хаагч, “Мярааж”, “Гоож” жуулчны баазын 70 ажилтан, Горхи тэрэлжийн байгаль орчны газрын улсын хяналтын 3 байцаагч, орон нутгийн 11 иргэн, нийт 98 хүн, 4 техник хэрэгсэл, 10 морьтой ажиллаж, 20:05 цагт бүрэн унтрааж Горхи тэрэлжийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 0,8 га орчим талбай өртсөн.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр  сумын Наран багийн  “Хөх чулуутын Шавартын-Эх” гэдэг газар  ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.05.08-ны өдрийн 17:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Өмнөдэлгэр сумын 17 иргэн, Цэнхэрмандал сумын  2 иргэн, нийт 30 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумнаас хойд зүгт, Ерөө сумнаас зүүн урд зүгт агаараар 120 км, Мандал сумнаас зүүн зүгт агаараар 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017:05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа АТА-ийн 21 албан хаагч МТ1001 дугаарын Ми-171 загварын нисдэг тэргээр 16:35 цагт түймрийн голомтод хүрэлцэн очсон. Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын 6 ажилтан, нийт 51 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Багануур дүүргийн 7 дугаар хороо, Нарийны 21 дүгээр гудамжны 01 тоотод иргэн С-ийн 34-85 БРА улсын дугаартай “Маяти” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Ойчдын 13 гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 08:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Урт” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 17 км-т/ малчин Ч-гийн аргал шатаад малын саравч руу орох гээд байна гэсэн дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Мандал  сумын Хэрх багийн Холбоо толгойн 1 дүгээр  гудамжинд хашаа, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дугаар ангийн  5 албан хаагч, 1 автомашинтай;

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн Урантолгой хороололд малын хашаанд гал гарлаа гэсэн дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Дэнж багийн 12 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг  2017.05.17-ны өдрийн 17:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top