Хэнтий аймгийн Засаг даргын А/01 дүгээр албан даалгавар, ОБГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, сумдын түймэртэй тэмцэх бэлтгэлийг хангуулах, орон нутагт түймрийг богино хугацаанд илрүүлэн унтраах үүрэг бүхий шуурхай бүлгийг Онцгой байдлын газраас Биндэр, Батширээт, Норовлин, Дадал, Баян-Адарга, Баян-Овоо, Батноров зэрэг хойд бүсийн сумдад томилон ажиллууллаа.
Үүрэг гүйцэтгэх хугацаанд дээрх сумдын ЗДТГ-ын ой, хээрийн түймэр унтраах 1,2-р ээлжийн түймрийн багаж зэвсэглэмжийг шалгах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ажлын хүрээнд тухай бүрт нь “ЯЦ” дохиогоор аранзтай дуудан түймэр унтраах багаж зэвсэглэмжийн хэвийн ажиллагаа, томилгоот бүрэлдэхүүний хөдөлмөр хамгааллын хувцсыг шалгаж зөрчлийг газар дээр нь арилгаж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөв.
Мөн багийн Засаг дарга, байгал орчны байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ухуулга сурталчилгааг 5000 гаруй иргэнд хүргэж ажиллав.
Шуурхай бүлэг нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Норовлин сумын Онон багийн нутаг “Ар Бэрх” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажиллаж, мэргэжлийн анги болон орон нутгийн иргэдийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, түймрийн голомтонд үүрэг гүйцэтгэлээ гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.