Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймагт бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 30-1-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1 дүгээр багийн иргэн Э /50 настай, эмэгтэй/ 2017.05.27-ны өдрийн 17:00 цагт ажлаасаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.28-ны өдрийн 00:46 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Адилбишээр ахлуулсан орон нутгийн 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Их Хонгорын-Энгэр” гэдэг газраас /сумаас зүүн урагш 20 км-т/ 05.28-ны өдрийн 11:30 цагт эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны ажилчдын байрны хашаанд тоглож байсан 2 хүүхэд 12:05 цагийн үед сураггүй болсон тухай дуудлагыг 05.28-ны өдрийн 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 19 хүн, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн А /6 настай, эрэгтэй/, Ш /5 настай, эрэгтэй/ нарыг 05.28-ны өдрийн 17:58 цагт айлаас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦTЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Мөн аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Төмөртэйн багана” гэдэг газар малчин А-гийн 20 хонь, 12 хурганд 2017.05.08-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.10-ны өдрийн 17-1023 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Улаанхаргана” гэдэг газар малчин Г-гийн 2 ишиг халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Цагаан нуруу” гэдэг газар малчин Ж-гийн хотонд үнэг дайрч 4 ишиг барьсан тул үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Мөн сумын Ховд багийн “Дэвшлийн баруун дэвсэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Сайхан-Овоо багийн “Булуугийн-Эх” гэдэг газар эзэнгүй 1 үхэр 2017.05.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.18-ны өдрийн 17-1030 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4.Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 25 алба хаагч, Хан хэнтийн дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 33 хүн, 2 автомашинтай бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 27 хүн, нийт 39 хүн, 3 автомашинтай унтраахаар ажиллаж байна.
Мөн багийн “Усан хужир голын-Улаан хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.25-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч Хилийн 0257 дугаар ангийн 2 алба хаагч 1 автомашин, орон нутгийн 20 иргэн унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Баянголын Хуурайн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 19:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 5 хүн, нийт 17 хүн, 2 автомашинтай ажиллаж 05.28-ны өдрийн 09.30 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн багийн “Тасархай Нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 31 хүн, нийт 43 хүн, 8 автомашинтай унтраахаар ажиллаж байна.
Мөн багийн “Хангинахын шугуй” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 22:00 цагт хүлээн авч орон нутгийн 14 хүн, 2 автомашинтай ажиллаж 05.28-ны өдрийн 10:58 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
5.Объектын гал түймэр:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрладаг “Хан-Хөхийн ган” ХХК-ийн сэндвичэн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.28-ны өдрийн 13:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороонд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.28-ны өдрийн 14:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.
6.Техникийн холбогдолтой ослын талаар:
Тээврийн хэрэгслийн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Баянцогт” гэдэг газар зорчих хэсгийн автозам дээр Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан 99-02 ОРО улсын дугаартай Харейр загварын суудлын автомашин онхолдож 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 2017.05.28-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн О /38 настай, эмэгтэй/ хавчуулагдан гэмтсэн байсныг автомашинаас гарган авч сумын Нэгдсэн эмнэлэгт хүргэж, хэргийн газрыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР