Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймагт бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн хойд хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, говийн бүсийн нутгаар 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Хангайн уулсаар, 31-нд баруун аймгуудын хойд хэсгээр, 6-р сарын 1-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 29-нөөс дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 1 дүгээр багийн иргэн Э /50 настай, эмэгтэй/ 2017.05.27-ны өдрийн 17:00 цагт ажлаасаа гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2017.05.28-ны өдрийн 00:46 цагт хүлээн авч тус сумын ЗДТГ-ын дарга Л.Адилбишээр ахлуулсан орон нутгийн 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Уснаас эрэн хайх: Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн “Хөшөөтийн булаг” гэдэг газар, Орхон голын эргийн шаварт цогцос байна гаргаж өгнө үү гэсэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийг 2017.05.27-ны өдрийн 10:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.10.23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усан тохой” гэдэг газар загасчилж яваад усанд осолдсон иргэн М-ийн /38 настай, эрэгтэй/ цогцсыг гаргаж, Цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦTЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Төмөртэйн багана” гэдэг газар малчин А-гийн 20 хонь, 12 хурганд 2017.05.08-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.10-ны өдрийн 17-1023 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Улаанхаргана” гэдэг газар малчин Г-гийн 2 ишиг халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Цагаан нуруу” гэдэг газар малчин Ж-гийн хотонд үнэг дайрч 4 ишиг барьсан тул үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн сумын Ховд багийн “Дэвшлийн баруун дэвсэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган  аймгийн Сайхан сумын Сайхан-Овоо багийн “Булуугийн-Эх” гэдэг газар эзэнгүй 1 үхэр 2017.05.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.18-ны өдрийн 17-1030 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч, Хан хэнтийн дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 33 хүн, 2 автомашинтай бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 21 хүн, нийт 33 хүн, 2 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Баянголын Хуурайн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 19:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 5 хүн, нийт 17 хүн, 2 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай Нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 31 хүн, нийт 43 хүн, 8 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Мөн дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.28-ны өдрийн 05:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Бишрэлт” ХХК-ийн И-март худалдааны төвийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 18:19 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд 5 ханатай гэр, эд хогшил, байшингийн дээвэр, амбаар, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 19:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 42 дугаар байрны 1 дүгээр орцонд цахилгааны самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.28-ны өдрийн 05:40 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Тээвэрчдийн 6 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 12:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай;

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Тээвэрчдийн 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 12:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой ослын талаар:

Дорноговь  аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул багт төмөр замын гарам дээр иргэн Э-гийн 46-16 СҮА улсын дугаартай “Маяти” загварын ачааны автомашин, Улаанбаатар-Хөх хот чиглэлд зорчиж явсан улс хоорондын суудлын галт тэргэнд шүргүүлсэн тухай мэдээллийг 2017.05.27-ны өдрийн  09:20 цагт хүлээн авч тус аймгийн Замын-Үүд суман дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Б.Баттулгаар ахлуулсан 4 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, бэртсэн иргэн Э /45 настай, эрэгтэй/, Э /44 настай, эмэгтэй/ нарыг Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн, биеийн байдал сайн, хэвийн байна. Тээвэрлэж явсан 14 хонь, 1 үхрийг устгасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top