Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

DSC_4861-1.jpg

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын захирамжаар  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга, хошууч З.Баттулга, Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн удирдлагын судалгааны төвийн дарга, хошууч генерал П.Даш нарыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.  Шагналыг Үндэсний аюулгүй зөвлөлийн ажлын албаны ахлах референт Ё.Жаргалсайхан болон референт Д.Энхсайхан нар гардуулав. 

Энэ онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top