Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна

DSC_4882.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаан 08:00 цагт эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар “Хүний нөөцийн цахим бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх ашиглах журам”, “Энхийн үйлстэн” үндэсний шагнал олгох журам, “Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн ажиллах журам”, Мэргэжлийн ангийн шинэчилсэн дүрэм”-ийн төслүүдийг хэлэлцэж байна.

Мөн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн ажиллах журам”-ыг хэлэлцүүлж Гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын механизмыг бүрдүүлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагааны тухай танилцуулга, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа” зэрэг асуудлыг ОБЕГ-ын даргын зөвлөлд танилцуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top