Марш тактик -тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцож байгаа баг тамирчдыг шагнаж урамшууллаа

DSC_5557.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактик-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд Онцгой байдлын албаа төлөөлөн оролцож байгаа баг тамирчдыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, баг тамирчдад амжилт хүсч хэлсэн үгэндээ, Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, албаны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс болон хувиасаа Та бүхэнд тэмцээндээ амжилт гарган оролцохыг хүсэн ерөөе. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактик-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Та бүхний өмнө түрүүлнэ гэсэн ганцхан зорилго бий. Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн ч та бүхэнд итгэж байгаа. Зөвхөн урагшаа харж тэмцээндээ амжилт гарган түрүүлнэ гэдгээ л бод” хэмээн баг тамирчдад сэтгэлийн дэм, урам зориг хайрлалаа.

Энэ удаагийн марш тактик-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд НОБГ, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон,  Өвөрхангай, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын 28 тамирчин оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа юм.  

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн аврах багаж хэрэгслийн техникч, дэслэгч Ц.Мөнхцогт, тус ангийн шүхэрчин аврагч, ахлах ахлагч Г.Түмэнбаяр, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Ариунжаргал нарыг “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.

ОБЕГ-ын даргын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн сургагч багш, ахмад М.Цогтбаярт хугацааны өмнө хошууч, нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлагч Д.Баясгалан, гал унтраах автомашины жолооч, ахлагч Б.Төгөлдөр, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Ш.Бөхнаран, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч      Б.Хүрэлчулуун, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Б.Түвшинбаяр, Уул уурхайн аврах ангийн аврагч, ахлагч Ж.Алтангадас, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч О.Бат-Эрдэнэ,  Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Ч.Болд-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Т.Билгүүтэй нарыг хугацааны өмнө ахлах ахлагч цолоор,

Мөн нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч А. Бямбабаяр, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч У.Алтансүх, гал сөнөөгч, дэд ахлагч А.Хас-Эрдэнэ, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Д.Бархас, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Х.Энхжаргал, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул Э.Бадамдорж, Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Б.Батхуяг, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Г.Батпүрэв, аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Г.Ганбаяр, Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Г.Батхуяг нарт хугацааны өмнө ахлагч цол олгов.

 

 

Мөн нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ц.Гантулга, гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Ган-Од, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Мөнхжаргал нарыг Онцгой байдлын албаны төлөө 1 дүгээр зэргийн тэмдгээр, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Дэлгэрсайхан, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин, Аврах тусгай ангийн аврагч, ахлах ахлагч Д.Бибиш нарыг Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдгээр, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Б.Батзаяа, аврагч, ахлах ахлагч Г.Ганбаатар, аврагч, дэд ахлагч Б.Дэмбэрэл, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч М.Түмэнжаргал, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Цэгмид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч П.Даваадорж, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч М.Батбаатар нарыг Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдгээр, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын эмч, дэслэгч Ц.Бадралыг Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр тус тус шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


scroll to top