Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудад түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 10-15 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

Улаанбаатар хотод Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 30-32 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд Алтайн уулсаар, 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 26 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 26 хүн, нийт 91 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.07-ны өдрийн 21:08 цагт;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 хүн, 20 морь, нийт 32 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.09-ний өдрийн 07:30 цагт бүрэн унтрааж тус багийн засаг Э.Одгариг, Байгаль хамгаалагч Л.Батбаатар нарт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Залаатын-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.05-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 63, 35 дугаар ангиудын 45 алба хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 7 ажилтан, орон нутгийн 12 иргэн, нийт 64 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.05-ны өдрийн 16:40 цагт;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 13:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.08-ны өдрийн 14:45 цагт;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зайсангийн амны дээд эх” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 13:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 37 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.08-ны өдрийн 19:50 цагт тус тус цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн “Гэр чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 68 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 09:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 13 хүн, нийт 35 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

3.Объектын гал түймэр:

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Наадай” амралтын газрын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Материал импекс” ХХК-ийн агуулах, дотор нь хураалттай байсан банз шатаж  байна гэсэн дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 15:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 2 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, нийт 18 алба хаагч, 5 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 3 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 13:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Мөн сумын 5 дугаар багийн 34 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 15:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Мөн сумын 15 дугаар багийн Мангирт хэсгийн “Судалт барилга” ХХК-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 19:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Хархорин-АЗЗА” ТӨХК-ийн хашаанд өвс, хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 22:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top