Гал түймрийг бүрэн унтраалаа

19190991_1651778768184318_1679511526_n.jpg

Говь кашмер ХК-ийн үйлдвэрийн барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа.
Гал түймрийг унтраахад Онцгой байдлын албаны 300 гаруй аврагч, гал сөнөөгчид олон цагийн турш идэвхи зүтгэл гарган, иргэдийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, багаараа шуурхай ажилласны үр дүнд барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг газар авахуулалгүй, барилга доторх үйлдвэрийн тоног, төхөөрөмж, эд зүйлсийг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, бүрэн унтраасныг онцолж байна.

Уг гал түймрийн улмаас хүний амь эрсдээгүй, бэртэж гэмтээгүй юм.
Мөн гал түймрийг унтраахад УСУГ, ЗЦГ, НЦГ зэрэг мэргэжлийн байгууллагууд харилцан уялдаатай хамтран ажиллав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top