Барилгыг энэ онд багтаан ашиглалтад оруулахыг үүрэг болгов

19221602_1870496866537912_4022551598898231085_o.jpg

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Говь-Алтай аймагт ажиллаж Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан, алба  хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр ОБЕГ-ын БТХАГ-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр Гамшгаас хамгаалах тухай хуулийн  танилцуулга,  хууль эрхзүйн шинэчлэлүүдийн талаар албан хаагчдад танилцуулга хийсэн.

Бригадын генерал Т.Бадрал, газрын бие бүрэлдэхүүнд, албандаа сэтгэлтэй хандаж, хариуцлагатай, эрч хүчтэй, санаачлагатай, ажиллаж, албаны нэр хүндийг өндөрт өргөн, нэг баг болж бие биенээ дэмжиж ажиллахыг даалгалаа.

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын шинээр баригдаж буй барилгын гүйцэтгэлтэй танилцаж, компанийн удирдлагуудтай уулзан барилгын ажлыг түргэн хугацаанд шуурхай, чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болгов.

Мөн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, газрын удирдлага, хамт олонд хандан шинээр баригдаж буй депогийн барилгын ажил удаашралтай явагдаж байгааг анхааруулаад, энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахад гүйцэтгэгч компанид шаардлага тавьж, ажилд нь дэмжлэг үзүүлэн ажиллах, Онцгой байдлын газрын одоогийн байрлаж байгаа барилгын суурин дээр алба хаагчдын орон сууцны барилга барих ажлыг ирэх намраас эхлүүлэх үүргийг өглөө.

Энэ онд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 40 жилийн ой тохиож байгаа. Ойг угтан алба хаагчид олон бүтээлч ажлыг санаачлан ажиллаж байна.

Гал  унтраах техникийн олон төрөлт спортын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Говь-Алтай аймагт 07 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тэмцээний бэлтгэл ажил 70 гаруй хувьтай хангагдаж байна гэж Говь -Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.                                          

 

scroll to top