Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн  зарим сумдын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь тал, хээрийн бүс нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 33-38 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд цахилгаан шатанд жирэмсэн эмэгтэй хүүхэдтэйгээ гацсан байна гэсэн дуудлагыг 2017.06.16-ны өдрийн 15:26 цагт хүлээн авч тус нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Ж /39 настай, эмэгтэй/, Х /16 настай, эрэгтэй/ нарыг гаргаж аюулгүй болгосон.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр  багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирсэнээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 62 км-т/ малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛд шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Хоолт багийн “Шонт” гэдэг газар малчин Ж-гийн 1 хонь 2017.06.10-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.13-ны өдрийн 17-122 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Хонгорын-Ар суурь” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2017.06.04-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.06-ны өдрийн 17-142 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн “Мэндийн хөтөл” гэдэг газар малчин Ш-ийн 1 хонь 2017.06.07-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.08-ны өдрийн 17-1209 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газрын 43 алба хаагч, орон нутгийн 46 иргэн, Цэнхэр мандал 15 хүн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 7 ажилтан, ЗХ-ний 327 дугаар ангийн 50 алба хаагч, нийт 185 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр;

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Асралт хайрхан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 250 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 12:39 цагт хүлээн авч тус ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 13 алба хаагч, орон нутгийн 13 иргэн, ЗХ-ний 326 дугаар ангийн 50 алба хаагч, нийт 76 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Мөн аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Шороотын даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 84 иргэн, ЗХ-ний 016 дугаар ангий 50 алба хаагч, нийт 164 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, ЗХ-ний 186 дугаар ангийн 25 алба хаагч, нийт 104 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр;

Мөн аймгийн Тэшиг сумын Эрин багийн “Өндөр-Эрээн” гэдэг газар /аймгаас Тэшиг сум хүртэл 260 км, сумаас баруун хойш 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн цэргийн Эрингийн заставын 10 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, ЗХ-ний 186 дугаар ангийн 25 алба хаагч, нийт 51 хүн, 14 морь, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

Цурманд оруулсан: Булган аймгийн Орхон сумын Бөхт багийн “Байцын нурууны-Хэрэлт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 19:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 8 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 23 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.16-ны өдрийн 12:25 цагт цурманд оруулсан. /Түймэрт 4 га орчим ой өртсөн/.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 25 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 4 ажилтан, орон нутгийн 3 хүн, нийт 88 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.07-ны өдрийн 21:08 цагт цурманд;

Мөн аймгийн Ерөө сумын Тавин багийн “Гэр чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 62 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 09:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 36 дугаар ангийн 33 алба хаагч, Орон нутгийн 24 иргэн, нийт 57 хүн, 7 автомашинтайгаар ажиллаж 06.15-ны өдрийн 12:45 цагт цурманд;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Могойн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 20:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 25 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.15-ны өдрийн 10:40 цагт цурманд тус тус оруулсан.

Унтраасан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам”, “Төмөртийн цоорхой” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 18:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, 29 дүгээр ангийн 46 алба хаагч, УСУГ-ын 2 иргэн, нийт 48 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.11-ний өдрийн 10:30 цагт цурманд, 2017.06.17-ны 01:53 цагт тус дүүргийн Хустайн амны байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар  дүүргийн 18 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.16-ны өдрийн 23:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ухаа хошуу багийн Хараа голын “Эрдэнэтийн гүүр”-ний дэргэд /Дархан-Уул аймгийн төвөөс урд зүгт 14 км-т/ иргэн Н-ийн эзэмшлийн хуушуурын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.16-ны өдрийн 17:43 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал Түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Дэлгэр овоо” гэдэг газар малчин О-гийн 200 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.16-ны өдрийн 22:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top