Улсын хэмжээнд нэг түймэр асч, гурван түймэр цурманд байна

9X1A6404-1.jpg

Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан  суманд гарсан нийт 5 түймрийг бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгсөн байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэг түймэр асч, гурван түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Асч байгаа: Булган аймаг Тэшиг сумаас 70 км Хужирт багийн “Эг тарвагатайн бэлчир” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 50, Зэвсэгт хүчний 186-р ангиас 63 алба хаагч, орон нутгаас 29 иргэн, нийт 142 хүн 11 автомашин, 21 морьтойгоор ажиллаж байна.

Цурманд оруулсан: Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумаас баруун хойш 160км 2-р багийн “Дааган дэл” гэдэг газар гарсан /2017.06.18/ түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.  Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 49, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24, орон нутгаас 88 иргэн, нийт 161 хүн 15 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн тус аймгийн Биндэр сумаас хойш 80 км Баянгол 3-р багийн “Өвөртарвагатай” гэдэг газар /2017.06.16/ гарсан түймрийг цурманд оруулсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 45 иргэн, нийт 75 хүн 11 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим /2017.05.17/ гарсан түймрийг 2017.06.15-ны өдрийн 08:16 цагт түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 27, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12, Дархан УУл аймгийн Онцгой байдлын газрын 21, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгаас 7, нийт 91 хүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top