Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 19-20-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа.
Тус аймагт ажиллах хугацаандаа аймгийн Онцгой байдлын газар, Улиастай сум дахь Гал түймэр унтрхаа, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцав.
Түүнчлэн албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг сонсч, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын цаашдын зорилт, Гамшгаас хамгаалах шинэ хуулийн үзэл баримтлалын талаар сургалт орж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Онцгой байдлын газрын “Шинэ барилга”-ын үйл явцтай танилцан бүтээн байгуулалтын ажлуудыг шуурхайлах үүрэг даалгаврыг өгсөн.
Мөн аймгийн Засаг дарга болон удирдлагуудтай уулзаж тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал бодлоо солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.