Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгаар 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 31-36 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 27-29 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 25, 26-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24, 25-нд Алтайн уулсаар, 26, 27-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Хугацааны эцсээр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Объектын түймэр:
Төрийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Төмөр зам багийн ШШГЕГ-ын харьяа хорих 0425 дугаар ангийн ажилчдын 75 дугаар байрны гадна дулаалга шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.22-ны өдрийн 09:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2 дугаар багийн Малчны задгай “Төмсний бригад” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.22-ны өдрийн 05:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /56 настай, эрэгтэй/ зүүн бөөрөн талдаа түлэгдсэн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.22-ны өдрийн 13:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тэс сум, Дооно багийн “Баян-Айраг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.22-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 63 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 142 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Хайлааст нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.21-ний өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 47 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газрын 44 алба хаагч, орон нутгийн 61 иргэн, Хэрлэн сумын 50 хүн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 8 ажилтан, нийт 187 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.19-ний өдрийн 15:00 цагт цурманд оруулж, 06.22-ны өдрийн 08:45 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын орлогч даргад хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 17 хүн, нийт 110 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.07-ны өдрийн 21:08 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Улаан хад” гэдэг газар иргэн Б /35 настай, эрэгтэй/ самар түүж яваад 2017.05.19-ний өдөр сураггүй болсон тухай дуудлагыг 2017.06.22-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, цагдаагийн 2 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Өргөө зуслан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд иргэн У /17 настай эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2017.06.18-ны өдрийн 08:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 9 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.22-ны өдрийн 19:40 цагт “Цайрын нуга” гэдэг газраас /Осолдсон газраас 20 орчим км-т/ цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр), Ивээл багийн ”Станцын далан” гэдэг газар “Хэрлэн” голд усанд хүн осолдож нас барсан байна гэсэн дуудлагыг 2017.06.22-ны өдрийн 09:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Л /50 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
5.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэлмэн сум, Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирснээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баянхутаг сум, Улаан-Өндөр багийн “Хөвийн-Ам” гэдэг газар малчин Ч-гийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-1310 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Таравтын-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсан, уг үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-123 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сум, Хоолт багийн “Шонт” гэдэг газар малчин Ж-гийн 1 хонь 2017.06.10-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.13-ны өдрийн 17-122 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сум, Номгон багийн “Наймдын-Ар” гэдэг газар 2017.06.19-ний өдөр 1 бор гөрөөс галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-124 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сум, Шарга багийн “Ар булаг” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 279/280 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сум, Чандмань хайрхан багийн “Үенч-Өндөр” гэдэг газар малчин М-ийн 1 сарлагийн үнээ 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-220 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум, Баяннуур багийн “Мэндийн хөтөл” гэдэг газар малчин Ш-ийн 1 хонь 2017.06.07-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.08-ны өдрийн 17-1209 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх багийн “Цамын булаг” гэдэг газар малчин Л-ийн хотонд 2017.06.16-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг үхсэн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.17-ны өдрийн 17-152 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР