Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн зарим сумдад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 28-30 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Хонгорморьт багийн нутагт “Грти полес” ХХК-ийн уурын зуухны барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Эрдэнэмандал багийн нутагт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сум, Айраг багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 15:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.24-ний өдрийн 02:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд иргэн М-ийн 37-08 УББ улсын дугаар “Тоёота Приус-20” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.24-ний өдрийн 03:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад, Баруунсайхан багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 21:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, 6 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 63 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 142 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.23-ны өдрийн 11:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Хайлааст нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.21-ний өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 32 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 55 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.23-ны өдрийн 19:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 17 хүн, нийт 110 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.21-ний өдрийн 17:00 цагт бүрэн унтрааж Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны улсын байцаагч, Байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Жаргалант сум, Баянбулаг багийн “Баянбулагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч орон нутгийн 40 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.23-ны өдрийн 17:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Баянхонгор аймгийн Баацагаан сум, Буйлсан багийн “Хар нүдэн” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 65 км-т/ Шведийн вант улсын иргэн Ch /36 настай, эрэгтэй/, R /34 настай, эмэгтэй/ нар төөрсөн, эмнэлгийн тусламж шаардлагатай тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 19:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус багийн “Халзан хайрхан” гэдэг газраас олж эмнэлгийн тусламж үзүүлэн Баянхонгор суманд хүргэж өгсөн.
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Улаан хад” гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суугч иргэн Б /35 настай, эрэгтэй/ самар түүж яваад 2017.05.19-ний өдөр сураггүй болсон тухай дуудлагыг 2017.06.22-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, цагдаагийн 2 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Буянт сум, 3 дугаар багийн “Өмнө гол” гэдэг газар иргэн А /1 настай, эмэгтэй/ усанд живсэн тухай дуудлагыг 2017.06.24-ний өдрийн 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 16 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж осолдсон газраас 100 м-н зайнаас цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Ховд аймгийн Дөргөн сум, Авгууш багийн “Сал гармын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ иргэн Б /61 настай, эрэгтэй/ “Хар-Ус” нууранд осолдсон тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 17:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 16 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Бусад: Төв аймгийн Баянцогт сум, Гуна багийн “Зараагийн дэнж” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 72 км-т/ иргэн М /45 настай, эрэгтэй/, Р /26 настай, эрэгтэй/ нар ногооны нүхэн зооринд ороод хордож нас барсан тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд “Ханбогд” ХХК-ийн хашаанд дулааны шугамын худагт засвар хийж байсан 2 хүн живсэн тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 19:44 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Э /33 настай, эрэгтэй/, Д /28 настай, эрэгтэй/ нар живж нас барсан байсан тул, цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
5.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэлмэн сум, Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирснээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Хэрлэн сум, Баянмөнх багийн Тахилгат тосгоны “Цант” гэдэг газар малчин Л-ийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.23-ны өдрийн 17-1334 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баянхутаг сум, Улаан-Өндөр багийн “Хөвийн-Ам” гэдэг газар малчин Ч-гийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-1310 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Таравтын-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсан, уг үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-123 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сум, Хоолт багийн “Шонт” гэдэг газар малчин Ж-гийн 1 хонь 2017.06.10-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.13-ны өдрийн 17-122 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сум, Номгон багийн “Наймдын-Ар” гэдэг газар 2017.06.19-ний өдөр 1 бор гөрөөс галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-124 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хотонт сум, Өндөр сант багийн “Нарийн гүвээ” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.21-ний өдрийн 17-1315 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь ;
Булган аймгийн Баян-Агт сум, Шарга багийн “Ар булаг” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 279/280 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сум, Чандмань хайрхан багийн “Үенч-Өндөр” гэдэг газар малчин М-ийн 1 сарлагийн үнээ 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-220 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх багийн “Цамын булаг” гэдэг газар малчин Л-ийн хотонд 2017.06.16-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг үхсэн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.17-ны өдрийн 17-152 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР