Голд живж байсан 11 настай хүүхдийг аварлаа

07-03.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байгаа билээ.

Тус завьт эргүүлийн бүлэг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эргүүлээр явж байхад нь Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити хорооллын харалдаа Туул голд хүүхэд усанд живж байхтай таарч, шуурхай ажиллан хүүхдийг уснаас гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн амь насыг нь авран хамгааллаа.

Тухайн хүүхэд нь 11 настай эмэгтэй хүүхэд байсан бөгөөд биеийн байдал нь хэвийн болсны дараа эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

scroll to top