Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Говийн нутгаар 30-35 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 8-13 м/с. Сэрүүсч 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр хална.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 8 дугаар багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 03:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн нутагт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 09:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Цагаан овоо багийн “Дөрөлж” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 2 км-т/ малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 04:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 18:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны “Төгөл” амралтын газрын хажууд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 21:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сум, Үйсэн багийн “Шинстэй” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 14:25 цагт түймрийг цурманд оруулсан.
Хэнтий аймгийн Дадал сум, Балж багийн “Хавтгайн хяр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 94 иргэн, нийт 106 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.01-ний өдрийн 14:00 цагт түймрийг цурманд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Толгойт -Уул” гэдэг газар /Бугант тосгоноос урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 20:52 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 39 иргэн, нийт 51 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 21:10 цагт түймрийг цурманд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Нисдэг хад” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.07.02-ны өдрийн 12:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 26 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.03-ны өдрийн 10:00 цагт түймрийг цурманд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 50 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 40 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Чулуут голын гарам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 21:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 49 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 12:55 цагт түймрийг цурманд оруулсан.
Төв аймгийн Мөнгөнморьт сум, Жаргалант багийн “Бага давааны харганат” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч НОБГ-ын 26 алба хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 52 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.03-ны өдрийн 21:00 цагт бүрэн унтраасан.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Цонджидын Чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 22 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, нийт 34 алба хаагч ажиллаж 07.02-ны өдрийн 12:00 цагт түймрийг цурманд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны “Жанчваа уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч унтраахаар ажиллаж байна.
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Матад сум, Буян-Өндөр багийн “Хонгорын Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 120 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 20:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 16 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.04-ний өдрийн 03:40 цагт цурманд оруулсан.
Дорнод аймгийн Халхгол сум, Ташгай багийн “Бадрахын хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.30-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.04-ний өдрийн 03:49 цагт цурманд оруулсан.
Дорнод аймгийн Халхгол сум, Цогтсүмбэр багийн “Эрс-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Хилийн 0198 дугаар ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 18 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан боловч 06.29-ний өдрийн 17:00 цагт дахин ассан тухай дуудлагыг 17:35 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 19 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, “Хулгар багийн “Овоот” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 30 хүн, 5техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.03-ны өдрийн 23:10 цагт цурманд оруулсан.
4.Зам тээврийн осол:
Автозамын осол: Төв аймгийн Эрдэнэ сум, 5 дугаар багийн “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн дэргэд автомазамын зорчих хэсэгт 16-67 УБӨ улсын дугаартай “Хьюдэй Аксент” загварын суудлын автомашин, 28-68 УБА улсын дугаартай “Тоёота Раум” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 00:45 цагт хүлээн авч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Э /50 настай, эрэгтэй/, Л /35 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Зүүнбаян” гэдэг газар сонгино түүхээр явж байсан иргэн Б /32 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 2017.06.29-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 17 км-т/ Улаанбаатар хотын харъяат иргэн Б /20 настай, эрэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/, Э /20 настай, эмэгтэй/, Г /20 настай, эрэгтэй/ нар Сэлэнгэ мөрөнд осолдсон тухай дуудлагыг 2017.07.01-ний өдрийн 13:46 цагт хүлээн авсан. Иргэн Б /20 настай, эрэгтэй/, Э /19 настай, эмэгтэй/ нарын цогцсыг 07.01-ний өдрийн 20:05 цагт олж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. Иргэн Н /20 настай, эрэгтэй/, Э /20 настай, эрэгтэй/ нарыг Аврах тусгай ангийн 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, тус аймгийн Цагдаагийн газрын 5 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 44 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Асем вилла” хотхоноос баруун хойд зүгт 200 м-т Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд оршин суугч иргэн Л /31 настай, эрэгтэй/ “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч НОБГ-ын харьяа Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.03-ны өдрийн 15:20 цагт цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР