Баянхонгор аймгийн баг тамирчид төвийн бүсдээ аваргаллаа

07-04-5-1.jpg

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Төвийн бүсийн 2017 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 02-04-ний өдрүүдэд Архангай аймагт амжилттай зохион байгууллагдлаа.
Тэмцээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн нийт долоон багийн 60 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Улмаар, Довтолгооны шатны төрөлд Төв аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 24-р ангийн тамирчин Э.Энхбат түрүүлж аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр энэ төрлийн дээд амжилтын эзэн юм.

Хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ОБГ, Гал түймэр унтраах, аврах 45-р ангийн тамирчин Ж.Баярбат шалгарсан бол гуравдугаар байрыг Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16-р ангийн тамирчин Э.Мөнгөн-Оргил эзэллээ.

Саадтай 100 метрийн төрөлд:
1-р байрт, Төв аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 24-р ангийн тамирчин Э.Энхбат /амжилт 17.56/
2-р байрт , Дундговь аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 25-р ангийн тамирчин Ц.Цогням /амжилт 18.95/
3-р байрт, Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16-р ангийн тамирчин Т.Баатар /амжилт 19.27/
3-р байрт Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51-р ангийн тамирчин Б.Ганбаатар /амжилт 21.11/

Хоёр төрөлтийн нийлбэр дүнгээр,
1-р байрт, Төв аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 24-р ангийн тамирчин Э.Энхбат /амжилт 31.63/
2-р байрт, Дундговь аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 25-р ангийн тамирчин Ц.Цогням /амжилт 33.96/
3-р байрт,  Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16-р ангийн тамирчин Э.Мөнгөн-Оргил /амжилт 34.38/ тодорч аргагүй л шилдэг тамирчид гэдгээ баталсан юм.

Түүнчлэн 4х100 метрийн буухиа тэмцээний төрөлд Төв аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлж, Баянхонгор, Архангай аймгуудын Онцгой байдлын газрын баг тамирчид удаах байруудыг эзэлсэн бол Байлдааны тархалтын төрөлд мөн л Төв аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлж, Өвөрхангай, Баянхонгор аймгийн баг тамирчид удааллаа.

Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2017 оны аваргаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тодорч, шилжин явах цом, мөнгөн шагналын эзэн боллоо. Хоёрдугаар байрт  Төв аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, гуравдугаарт Дундговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус шалгарлаа гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top