Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бага зэргийн бороо орно, салхи зүүн хойноос 7-12 м/с, 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 7-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 7, 8-нд нутгийн зүүн хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд суманд иргэн Г-гийн эзэмшлийн 54-74 ДГА улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 09:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 13 дугаар их дэлгүүрийн урд талд иргэн С-ийн эзэмшлийн 15-09 СҮА улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 06:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүргийн Бага гүний 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 19:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07:05-ны өдрийн 14:.38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 19:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 14 алба хаагч, 4 автомашинтай ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн нутагт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 21:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сум, Үйсэн багийн “Шинстэй” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.30-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.30-ны өдрийн 14:25 цагт түймрийг цурманд оруулсан.
Хэнтий аймгийн Дадал сум, Балж багийн “Хавтгайн хяр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 94 иргэн, нийт 106 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.05-ны өдрийн 18:50 цагт унтраасан.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Марз-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарч орон нутгийн 30 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурманд оруулсан тухай мэдээллийг 07.01-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Улмаар цурамнаас дахин ассан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 19:03 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 11 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.05-ны өдрийн 22:00 цагт цурманд оруулан манаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Чулуут голын гарам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.29-ний өдрийн 21:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 25 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07:05-ны өдрийн 13:15 цагт унтрааж тус сумын Байгаль орчны улсын байцаагчдад хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Цонджидын чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 22 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, нийт 34 алба хаагч ажиллаж 07.05-ны өдрийн 09:35 цагт унтраасан. Түймэр унтраахаар ажиллаж байсан АТА-ийн 22 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагчийг Улаанбаатарт авч ирэх зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Цонжидын чулуут”– Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэгийг 07.06-ны өдрийн 06:20 цагаас эхлэн үйлдэж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны “Жанчваа-Уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч ажиллаж 07.05-ны өдрийн 12:55 цагт унтраасан.
4.Зам тээврийн осол:
Автозамын осол: Архангай аймгийн Түвшрүүлэх сум, Хөх сүм багийн “Шар булгийн даваа” гэдэг газар 32-57 БУЛ улсын дугаартай суудлын автомашин, 58-57 УНР улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөсний улмаас 58-57 УНР улсын дугаартай суудлын автомашин шатаж, 3 хүн гэмтсэн байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 05:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн З /49 настай, эрэгтэй/, Б /43 настай, эмэгтэй/, З /40 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн сумын эмнэлэгт шилжүүлэн өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Зүүнбаян” гэдэг газар сонгино түүхээр явж байсан иргэн Б /32 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 2017.06.29-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгын 18 иргэн, нийт 22 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 07.05-ны өдрийн байдлаар явганаар 30 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон.
Нурангинаас /эрэн хайх аврах/: Нийслэлийн Налайх дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн нүүрсний уурхайн 70 метрийн гүнд нурал болж 3 хүн шороонд дарагдсан дуудлагыг 07.06-ны өдрийн 04:26 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /37 настай, эрэгтэй/ Н /33 настай, эрэгтэй/, Д /33 настай, эрэгтэй/ нар бүсэлхийнээс доош шороонд дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.
Өвөрхангай аймгийн Уянга сум, Бөөрөлжүүт багийн “Бөөрөлжүүтийн гол” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг иргэн О-гийн эзэмшлийн “Баярс гоулд” бичил уурхайд 15 метрийн гүнд нурал болж 10 орчим иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 05:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
6.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ малчин Б-гийн 1 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 07.03-ны өдрийн 17-1405 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.
7.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаарх: Увс аймгийн Тэс сум, Увс аймгийн Тэс сумын Нурагт багийн “Нурагт” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 24 км-т/ 07.05-ны өдрийн 13:00 цагийн орчим М /5 настай, эмэгтэй/, З /3 настай, эмэгтэй/ нар тогтоол усанд живж нас барсан. Орон нутгийн 5 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гаргаж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас 07.05-ны өдрийн 16:30 цагт ирүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР