Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар мөн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар 6-11 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7 дугаар багийн 10 дугаар байрны гадна иргэн Б-гийн эзэмшлийн 99-76 УБО улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 01:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /25 настай, эрэгтэй/ угаартсан байсан тул эсэн мэнд гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
Дундговь аймгийн Сайнцагаан сум, Мандал хороололд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 18:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 25 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр), 10 дугаар багийн нутагт иргэн О-гийн эзэмшлийн 40-10 БУЛ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 03:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 9 дүгээр багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 11:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 14:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 15 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Хорийн даваа” гэдэг газар /Бугант тосгоноос урд зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 18 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Ат гол” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 05:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 21 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07:08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т/ аянга бууж ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 13 иргэн, Төв аймгийн Батсүмбэр сумын 10 иргэн, нийт 30 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
4.Үйлдвэрлэлийн осол:
Ахуйн осол, гэмтэл: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороонд иргэн Т автомашины хөдөлгүүрт даруулсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 03:46 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн Т /22 настай, эрэгтэй/-г эсэн мэнд гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлэн өгсөн.
5.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ малчин Б-гийн 1 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 07.03-ны өдрийн 17-1405 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР