Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар бороо орно, дуу цахилгаантай. Бусад нутгаар үүлшинэ, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар 6-11 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус,Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 15:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 16:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 19:41 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 15 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хорийн даваа” гэдэг газар /Бугант тосгоноос урд зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 13 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Ат гол” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 05:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 21 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Унтраасан: Дорнод аймгийн Баян-Уул сумын “Үйсэнгийн-Ар тал Шинстэй гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.30-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 32 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.01-ний өдрийн 14:25 цагт түймрийг цурманд оруулж, 07.07-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтрааж Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Марз-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 11 иргэн, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.05-ны өдрийн 22:00 цагт цурманд оруулж, 07.07-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтрааж Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн.
4.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ малчин Б-гийн 1 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 07.03-ны өдрийн 17-1405 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР