Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг өнөөдөр шагнаж урамшууллаа.
Албан хаагчдыг шагнах ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Улсын Онцгой комиссын ерөнхий нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар болон даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Нийслэлийн Аврах ангийн захирагч, онцгой байдлын хурандаа Давааноровын Чинзориг, Увс аймгийн Онцгой байдлын газры дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын хурандаа Буян-Өлзийн Баттулга, “Цэргийн гавьяаны одон”-гоор ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, дэд хурандаа Бямбасүрэнгийн Үнэнбаатар, БЗХАГ-ын дарга, дэд хурандаа Лувсаншаравын Өлзийбаяр, мөн газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Буянтогтохын Баянмөнх, УНХТГ-ын Агуулахын аж ахуй, чанар, технологи, хяналтын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Жадамбын Амарсанаа, Хангалт үйлчилгээний ангийн захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Нацагдоржийн Эрдэнэ, Нийслэлийн Аврах ангийн штбаын дарга, хошууч Шарав-Ишийн Мэндсайхан, нийслэлийн Онцгой байдлын газрын ахмад настан Адилбишийн Ганбаатар, ДССЗТ-ийн дарга, онцгой байдлын хурандаа Дэлээбазарын Сүхбат нарын 11 алба хаагч, “Алтангадас” одонгоор НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн слесарь Гэрэлцэцэгийн Самбуудорж, Улаанбаатар хот дахь Объект-03 улсын нөөцийн салбарын дарга, дэд хурандаа Бавуудоржийн Бөх-Очир, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь өвс тэжээлийн цэгийн нярав Доржсүрэнгийн Уртнасан, “Цэргийн хүндэт медаль”-иар ОБЕГ-ын ЗУГ-ын бичиг хэрэг-нууцын эрхлэгч, дэслэгч Норовын Болормаа, ГЭУГ-ын Гамшгийн эсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Дуудгайн Базаррагчаа, НОБГ-ын Хан-УУл дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, ахмад Пүрэвжавын Соронзонболд, мөн хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 ангийн захирагч, хошууч Товуугийн Батжаргал, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Чойжоогийн Тамираа, Аврах тусгай ангийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Самдангийн Содгэрэл нарын 27 алба хаагч хаагч шагнагдлаа.
Мөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Хангалт үйлчилгээний ангийн тавиулангийн жижүүр Натарын Батдэлгэр, Аврах тусгай ангийн уурын зуухны механик Самбуугийн Пүрэвжав, Улаанбаатар хот дахь Хүнсний нөөцийн салбарын харуул Самбуугийн Гүррагчаа, “Шударга журам медаль”-иар НОБГ-ын ГУСХ-ийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Гансүхийн Энхцолмон, нийслэлийн Аврах анги-105-ийн Эрэн хайх, аврах салбарын аврагч,ахлах ахлагч Мөнхбаярын Мөнхмандах, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Пүрвээгийн Гантулга, мөн хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Уртнасангийн Батмөнх, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Жамбалын Даваажаргал, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Цэдэнхүүгийн Болор-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Бадарчийн Отгонбаатар, Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Наранцэцэгийн Билгүүн нарын 30 алба хаагч шагнагдсан юм.
Мөн өнөөдөр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБЕГ-ын ГЭУГ-ын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Дөвшин, БЗХАГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Чадраабалын Ариунаа, мөн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга, дэд хурандаа Гэнэнгийн Бат-Эрдэнэ, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн орлогч дарга бөгөөд программ хангамж, техник ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Балжинямын Пүрэвням, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Алтантуяагийн Дашням, мөн газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Наран-Очирын Нямхорлоо, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Очирбатын Машбат, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Цэрэнбалжирын Үүрцайх, Хан-УУл дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ёндонгийн Алтанхуяг, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын дарга, онцгой байдлын хурандаа Содномдашийн Жаргалсайхан нарыг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр, НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ёндонгийн Наранбаатар, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагч, ахмад Очирбатын Ганболд, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Пүрэвийн Баатар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Бямбажавын Ганхүү, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, Тогоочийн Даваасүрэн нарын 13 алба хаагчийг “Онц гал сөнөөгч” тэмдгээр шагналаа.
Түүнчлэн ОБЕГ-ын даргын тушаалаар, эрхэлсэн ажил албандаа амжилт гарган ажилласан УНХТГ-ын газрын тосны бүтээгдэхүүний сав, тоног төхөөрөмжийн технологи, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ядамсүрэнгийн Отгончимэг, ГСХ-ийн хувцасны технологи, стандарт норм, дүрэм хариуцсан ажилтан, ахмад Адамын Ариунбилэг нарыг Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр, ГУСГ-ын сурталчилгаа, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ширнэнгийн Анхтуяа, ГШУГ-ын цахим мэдээлэл, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Очирын Төмөртулга, ГСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, ахлах дэслэгч Шархүүгийн Мөнхбаатар, үйлчлэгч Дамдиндоржийн Энхнаран нарыг Онцгой байдлын ерөнхий газрын “Сайшаалын үнэмлэх”-ээр тус тус шагнав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.