Түймэр унтраах ажиллагаанд уул уурхайн компаниудыг татан оролцуулахыг үүрэг болголоо

07-15-сэлэнгэ.jpg

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн Онцгой байдлын газар дээр ирж түймрийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа.

Энэ үеэр тэрбээр, аймгийн хэмжээнд гарч буй түймрийн нөхцөл байдлын мэдээллийг цаг тухай бүрт мэдээлж байх, мөн тухайн түймэр гарч буй сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг түймэр унтраах ажиллагаанд татан оролцуулахыг Онцгой байдлыг газрын дарга болон сумдын удирдлагуудад үүрэг болголоо.

Түүнчлэн шаардлагатай багаж техник хэрэгсэл, шатаж тослох материалын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top