Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдийг аюулгүй байдлыг хангах, ой хээрийн түймэр, голын усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлжээ.
Уг ажлын хүрээнд дүүргийн түймрийн эрсдэл бүхий, иргэд хамгийн ихээр аялж зугаалдаг Төр хурхын ам, Бага тэнгэрийн ам, Хүрхрээтийн ам, Монгол шилтгээн, Шар хоолойн ам, Арцатын ам, Хар хошууны пост, Галакси зуслан орох замд ой, хээрийн түймэр, үер усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг самбаруудыг байршуулсан байна.
Мөн аялж амарч байсан иргэдэд ой, хээрийн түймэр, үер ус, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэж ажиллалаа гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.