Орхончууддаа баярлалаа

25525-1111.png

Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аян орон даяар өрнөсөн билээ. Энэхүү хандивын аяны хүрээнд Орхон аймгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд Орхон аймгийн Онцгой байдлын газарт өөрсдийн сэтгэлийн хандиваа ирүүлжээ.

Ард иргэдээ аливаа аюул ослоос авран хамгаалах үүрэгтэй алба хаагчдын маань ажлыг ойлгож, сэтгэл зүрхнээсээ дэмжиж, нэгдэж, сэтгэлийн санааны болон эд материал, мөнгөн хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгуулагууд, нийт монголын ард түмэн та бүхэнд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.

scroll to top